About the job Барилгын Хэлтсийн Дарга
Гүйцэтгэх Үндсэн Үүрэг:
- Дэлгүүрийн засал, тоног төхөөрөмж, цахилгаан, сан, гадна болон дотор үзэмж, дотор талбайн зохион байгуулалттай холбоотой бүхий л ажлуудыг хариуцан, үүсэх аливаа эрсдэл, асуудлыг урьдчилан тооцоолж, Монгол улсад мөрдөгдөж буй холбогдох бүхий л хууль, норм дүрмийн хүрээнд чанарын шаардлага, аюулгүй байдлыг хангаж ажиллах, үүссэн асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэх
- Шинэ болон хуучин дэлгүүрүүдийн барилгын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлыг төлөвлөх, цаг хугацаанд нь гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулах
- Дэлгүүрийн дотор болон гадна дизайн, өнгө аясыг брэндийн өнгө төрхтэй нийцүүлэн хийх, өнгө төрхийг шинэчлэх, сайжруулах
- Дэлгүүрийн дотор талбайн зохион байгуулалтыг төлөвлөх, байнгын сайжруулалт хийх
- Засварын ажлын төсвийг гарган, хяналт хийх, удирдах
- Барилгын материал, тоног төхөөрөмжийн нөөцийг удирдах
- Дэлгүүрийн тоног төхөөрөмжийн ашиглалтыг хэвийн хангуулах ажлыг удирдан зохион байгуулах
- Дуудлага засварын ажлыг хугацаанд нь хурдтай гүйцэтгэх ажлыг удирдан зохион байгуулах, байнгын сайжруулалт хийх замаар дуудлагын тоог багасгах
- Шинэ болон хуучин дэлгүүрийн барилга, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний ажил хийж буй гүйцэтгэгч компаниудад ажлыг оновчтой хуваарилж, хурдтай чанартай гүйцэтгэлийг хангуулахаар хамтран ажиллах, байнгын сайжруулалт хийх
Ажлын Байранд Тавигдах Ерөнхий Шаардлага:
- Томоохон хэмжээний барилгын төсөл эсвэл үйлдвэр үйлчилгээний чиглэлийн том компанид засвар, ашиглалт, тоног төхөөрөмжийг хариуцаж, баг болон туслан гүйцэтгэгч компаниудыг удирдан, төслийг амжилттай хэрэгжүүлсэн 5-аас дээш жилийн туршлагатай
- Барилгын инженер, цахилгааны инженер чиглэлээр суралцсан бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй.
- Төлөвлөх, цаг хугацаанд нь ажлыг гүйцэтгэх, асуудлуудыг оновчтой шийдвэрлэх чадвартай
- Хийсэн ажлыг цэгцтэй тайлагнах, байнгын сайжруулалт хийх, дата анализ хийн дүгнэлт гаргах чадвартай
- Дэлгүүрийг хэрэглэгч, ажилтан, эзний нүдээр харан бүхий л талуудын ашиг сонирхол, амар хялбар байдлыг бодолцож сайжруулалт хийх чадвартай