Job Openings Санхүү хариуцсан захирал

About the job Санхүү хариуцсан захирал

Ажлын байрны нэр: Санхүү хариуцсан захирал 


Ажлын байрны зорилго : 

Холдинг компанийн хэмжээнд санхүүгийн бодлого, стратеги, төлөвлөлт, төсөв, мөнгөн урсгал, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон санхүүгийн эрсдэлийн удирдлагыг нэгдсэн тогтолцоогоор хэрэгжүүлж, санхүүгийн тогтвортой байдал, хөрөнгийн өгөөж, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, удирдлагын шийдвэр гаргалтыг үнэн зөв санхүүгийн мэдээлэл, шинжилгээгээр хангахад оршино.


Үндсэн чиг үүрэг:

  • Холдингийн дунд болон урт хугацааны санхүүгийн стратеги, бодлого, зорилтыг боловсруулж, хэрэгжилтийг удирдах.
  • Толгой, охин, хараат компаниудын санхүүгийн нэгдсэн бодлого, стандарт, журам, хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх.
  • Капиталын бүтэц, санхүүжилтийн эх үүсвэрийн оновчтой байдлыг хангах.
  • Жилийн төсөв, бизнес төлөвлөгөө, санхүүгийн төсөөллийг нэгтгэн боловсруулж батлуулах.
  • Санхүүгийн KPI болон гүйцэтгэлийн тайлагналын тогтолцоог хэрэгжүүлэх.
  • Холдингийн мөнгөн урсгалыг нэгдсэн байдлаар төлөвлөж удирдах.
  • Богино, дунд, урт хугацааны мөнгөн урсгалын төсөөлөл гаргаж, төлбөрийн чадварыг хангах.
  • Банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчтай санхүүжилтийн нөхцөлөөр хэлэлцээр хийх.
  • Охин компаниудын санхүүжилтийн хэрэгцээ, хөрөнгийн хуваарилалтын санал боловсруулах.
  • Шинэ бизнес, хөрөнгө оруулалтын төслийн санхүүгийн тооцоо, үр ашгийн шинжилгээг удирдах.
  • Хөрөнгө оруулалтын төсөв, санхүүжилтийн хуваарь, мөнгөн урсгалын гүйцэтгэлд хяналт тавих.
  • Удирдлагад хувилбарын шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, санхүүгийн дүгнэлт танилцуулах.
  • Холдинг болон охин компаниудын нэгдсэн санхүүгийн болон удирдлагын тайланг боловсруулах ажлыг  удирдах.
  • Гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчид, ТУЗ-д санхүүгийн гүйцэтгэл, эрсдэл, төсөөллийг тайлагнах.
  • Ашигт ажиллагаа, хөрөнгийн өгөөж, өр төлбөр, мөнгөн урсгалын шинжилгээ хийх.
  • Санхүүгийн эрсдэлийг тодорхойлж, үнэлж, бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.
  • Мөнгөн хөрөнгө, авлага, өглөг, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дотоод хяналтыг сайжруулах.
  • Санхүү, татвар, бүртгэл, тайлагналын хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хянах.
  • Хөндлөнгийн аудит, хяналт шалгалтын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах.
  • Санхүүгийн багийн бүтэц, чиг үүрэг, зорилт, ажлын уялдааг тодорхойлох.
  • Нэгдсэн мэдээлэл солилцоо, тайлагнал, шийдвэр гаргалтын тогтолцоог хэрэгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, бизнесийн удирдлагын бакалавр ба түүнээс дээш
  • Санхүү, хөрөнгө оруулалт, санхүүгийн удирдлагаар 8-аас доошгүй жилийн туршлагатай
  • Санхүүгийн удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил
  • Холдинг, групп, олон охин компанийн санхүүгийн удирдлагын туршлага
  • Стратеги, төсөв, мөнгөн урсгал, хөрөнгө оруулалтын шинжилгээ, эрсдэлийн удирдлага
  • СТОУС (IFRS), нэгдсэн тайлагнал, санхүүгийн шинжилгээ
  • Банк, санхүүгийн байгууллагатай харилцах, зээл, хөрөнгө оруулалтын бүтэц боловсруулах


Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал baasantsetseg@scc.mn хаягт CV-гээ илгээх юм уу, 8807-7702 дугаар луу залган дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.