About the job Борлуулалт бизнес хөгжил хариуцсан захирал
Албан тушаал: Борлуулалт бизнес хөгжил хариуцсан захирал
Байршил: Улаанбаатар, Монгол
Компанийн борлуулалтын стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй. Та компанийн борлуулалтын зорилгыг тодорхойлж, богино болон урт хугацааны бизнес хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, мөн борлуулалтын багийг удирдах чиг үүрэгтэй.
Зах зээлийн судалгаа, өрсөлдөгчийн дүн шинжилгээ хийж, компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу талыг тодорхойлон, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх нь таны үйл ажиллагааны нэг чухал хэсэг юм. Мөн борлуулалтын тайлан, төлөвлөгөө, бизнесийн гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг боловсруулж, дүгнэлт гаргах, тэдгээрт үндэслэн шийдвэр гаргахад оролцоно.
Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:
- Борлуулалтын стратеги боловсруулж, хэрэгжүүлэх
- Зах зээлийн судалгаа, өрсөлдөгчдийн дүн шинжилгээ хийх
- Шинэ түнш, хамтрагч байгууллагуудтай харилцаа тогтоож, гэрээ хэлэлцээр хийх
- Борлуулалтын баг, хамт олныг удирдах, удирдлагаар хангах, KPI тогтоох, гүйцэтгэл удирдах
- Борлуулалтын тайлан, төлөвлөгөө, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах
- Шинэ бизнесийн боломжуудыг илрүүлж, хөгжүүлэх
- Гол хэрэглэгчид, түнш байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, хөгжүүлэх
Тавигдах шаардлага:
- Бизнесийн удирдлага, худалдаа, борлуулалтын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Борлуулалт, бизнес хөгжил, стратеги төлөвлөлтийн чиглэлээр 8 ба түүнээс дээш жил ажиллаж байсан туршлагатай
- Удирдах албан тушаалд 3 ба түүнээс дээш жил ажиллаж байсан байх
- Зах зээлийн судалгаа, өрсөлдөөний шинжилгээ, үнийн бодлогогын талаарх өндөр мэдлэгтэй
- Түншлэл, хэлэлцээр, гэрээ байгуулах өндөр ур чадвартай
- Англи хэл – C1 түвшин
- Илтгэх, харилцааны ур чадвартай
- Стратеги сэтгэлгээтэй, аналитик, шийдвэр гаргах чадвартай
- Ёс зүйтэй, хариуцлагатай
- Стресс даах, хурдтай орчинд ажиллах чадвартай
Холбоо барих: anudar@scc.mn , 9033-9066