Job Openings CEO

About the job CEO

Ажлын байр: Гүйцэтгэх Захирал

Байгууллага: Эрүүл мэнд, санхүүгийн түрээс үйлчилгээ

Байршил: Улаанбаатар

Гүйцэтгэх үүрэг

  • Санхүүгийн түрээс болон эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, технологийн санхүүжилтийн бизнесийн стратегийг боловсруулж, хэрэгжилтийг удирдах;
  • Санхүүгийн түрээс, зээлийн бодлого болон эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж, хяналт тавих;
  • Холбогдох хууль тогтоомж, СЗХ-ны дүрэм журам, AML/CFT болон комплаенсын шаардлагын хэрэгжилтийг хангах;
  • Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, эм үйлдвэрлэгч болон тоног төхөөрөмж нийлүүлэгчидтэй стратегийн түншлэл, урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх;
  • Эрүүл мэндийн салбарын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн боломжийг тодорхойлон зах зээлд нэвтрүүлэх;
  • Салбарын зах зээлийн чиг хандлага, технологийн хөгжлийг судалж, компанийн өрсөлдөх давуу талыг бий болгох;
  • Бизнесийн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн, хөрөнгө оруулалтын өгөөжийг группийн удирдлагад тайлагнах.

Тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, стратеги төлөвлөлтийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • CEO, Дэд захирал, Нэгжийн захирал зэрэг удирдах түвшинд 5+ жилийн туршлагатай;
  • Санхүүгийн салбар (ББСБ, банк, санхүүгийн түрээс) болон/эсвэл эрүүл мэнд, үйлчилгээний салбарын туршлагатай;
  • Бизнесийн гэрээ, хэлцэл хийх, эрсдэлийг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чадвартай.

Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.