Job Openings
Accountant
About the job Accountant
Ажлын байр: Нягтлан бодогч
Байгууллага: Олон улсын төсөл
Байршил: Улаанбаатар хот
Гүйцэтгэх ажил үүрэг:
- Хөндлөнгийн болон дотоод аудитын байгууллагатай хамтарч ажиллах;
- Дотоод болон хөндлөнгийн аудитаас өгсөн албан даалгаварын биелэлтийг хангаж ажиллах, зөвлөмжийг хэрэгжүүлэх;
- Үндсэн хөрөнгө, хангамжийн хяналтын тооллого хийх;
- Өглөг, авлагыг барагдуулсан эсэх дээр хяналт, шаардлага тавих;
- Өдрийн гүйлгээний баримтыг хянах, баталгаажуулах;
- Хариуцсан данс, бүртгэлийн тодруулга, тайлан мэдээллийг цаг тухайд нь үнэн зөв бэлтгэх;
- Компанийн санхүүтэй холбоотой тушаал заавар, журмын биелэлтийг хангаж ажиллах.
Тавигдах шаардлага:
- Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их дээд сургууль төгссөн.
- Англи хэлний мэдлэг дундаас дээш түвшний
- Компьютерийн хэрэглээний программ, дотоод сүлжээ, интернэтийн орчинд cанхүүгийн программ дээр ажиллах чадвартай
- Оновчтой, шийдэлд төвлөрсөн байдлаар харилцах, илтгэж танилцуулах
- Тооцоолон бодох, төлөвлөх чадвар сайтай
- Санхүү болон татварын тайлан гаргаж байсан
- Мэргэжлийн болон хувь хүний ёс зүйтэй, хариуцлагатай
- Хувийн зохион байгуулалт сайтай, бие даан ажиллах, хариуцлага хүлээх чадвартай
- Харилцааны болон бичгийн өндөр чадвартай
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг enkhjin@scc.mn хаягт илгээгээрэй.