Job Openings
Chief Marketing Officer
About the job Chief Marketing Officer
Ажлын байр: Маркетинг Хариуцсан Захирал
Байгууллага: Технологи
Гүйцэтгэх үүрэг:
- Группийн OGSM, бизнес стратеги, өсөлтийн зорилттой уялдуулан маркетингийн стратеги, жилийн болон дунд хугацааны төлөвлөгөө, төсвийг боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд гүйцэтгэх түвшинд хяналт тавих
- Группийн хэмжээнд борлуулалт, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, зах зээлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, датанд сууриласан маркетингийн идэвхжүүлэлт, кампанит ажлуудыг удирдан зохион байгуулах
- Компанийн болон бүтээгдэхүүн, шийдлүүдийн брэндийн байршуулалт, үнэт зүйл, мессежийг нэг мөр болгон хөгжүүлэх, зах зээлд брэндийн танигдалт, итгэлцлийг нэмэгдүүлэх
- Маркетингийн стратегийг удирдан боловсруулж, менежментийн багтайгаа уялдаа холбоотой ажиллах
- Менежментийн түвшинд маркетингийн багийг удирдан чиглүүлж, агентлаг болон технологийн түншүүдтэй харилцаа холбоо тогтоон, хамтын ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх
- ТУЗ-д маркетингийн гүйцэтгэл, зах зээлийн хандлага, өсөлтийн боломжийн талаар тогтмол тайлагнах
Тавигдах шаардлага:
- Маркетинг, бизнесийн удирдлага эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Удирдан зохион байгуулах, стратеги төлөвлөх, шийдвэр гаргах өндөр чадвартай
- Маркетингийн чиглэлээр 5 ба түүнээс дээш жил, үүнээс удирдах түвшинд 3 жилээс дээш ажилласан туршлагатай
- Инноваци, технологий, хиймэл оюуны талаар мэдлэгтэй
- Технологийн салбарт маркетинг хийж байсан бол давуу тал
- Office 365, дижитал маркетингийн хэрэгслүүд, AI-д суурилсан маркетингийн хэрэглээ, автоматжуулалтын талаар ойлголттой, практикт ашиглах чадвартай
- Өгөгдөлд суурилсан сэтгэлгээтэй, ROI, KPI, аналитик дээр тулгуурлан ажиллах чадвартай
Холбоо барих: 9520-3649; munkh-erdene@scc.mn