Job Openings Бизнес Хөгжлийн Менежер

About the job Бизнес Хөгжлийн Менежер

Ажлын байр: Бизнес Хөгжлийн Менежер

Байршил: Улаанбаатар, Монгол улс

Байгууллага: Худалдаа, Үйлчилгээ

Шаардлага: 

  • Бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, маркетинг болон холбогдох чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Бизнес хөгжил, борлуулалт, маркетинг, стратеги чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай
  • Хэлэлцээр хийх, ятган үнэмшүүлэх өндөр ур чадвартай
  • Олон улсын болон дотоодын зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх чадвартай
  • Хариуцлагатай, нягт нямбай, хурдтай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвартай

Гүйцэтгэх үүрэг: 

  • Зах зээлийн чиг хандлага, өрсөлдөгчид, зах зээлийн боломжуудыг судалж, компанийн өсөлтийн стратегийг боловсруулах, шинээр нэвтрэх зах зээл болон үйлчлүүлэгчдийн сегментийг тодорхойлох.
  • Харилцагч, түншүүдтэй урт хугацааны харилцаа тогтоох, хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр хийх, компанийг төлөөлөн уулзалт, яриа хэлэлцээрийг мэргэжлийн түвшинд хөтлөх.
  • Борлуулалтын орлого нэмэгдүүлэх шинэ санаа, төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээний концепц боловсруулж хэрэгжүүлэх.
  • Байгууллагын түвшний (B2B) томоохон харилцагчдыг тодорхойлох, тэдэнд зориулсан тусгай санал боловсруулах, борлуулалтын сувгийг өргөжүүлэх.

Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн CV-г enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.