Job Openings
Гадаад Худалдааны Менежер
About the job Гадаад Худалдааны Менежер
Ажлын байр: Гадаад Худалдааны Менежер
Байршил: Улаанбаатар хот
Байгууллага: Худалдаа, үйлчилгээ
Шаардлага:
- Олон улсын худалдаа, бизнесийн удирдлага, логистик, гадаад худалдаа, харилцаа, эдийн засгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Экспорт/импорт, гадаад худалдааны чиглэлээр 3-с дээш жил ажилласан туршлагатай, бичиг баримт бүрдүүлэлтийн мэдлэгтэй
- Гэрээ хэлэлцээр хийх, харилцааны өндөр ур чадвартай
- Incoterms, гаалийн бүрдүүлэлт, олон улсын тээвэр логистикийн ойлголттой
- Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвартай
- Хариуцлагатай, нягт нямбай, хурдтай
- Англи, Орос хэлний ахисан түвшний мэдлэгтэй /Өөр бусад гадаад хэлтэй бол давуу тал болно/
- Удирдан зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадвартай
Гүйцэтгэх үүрэг:
- Олон улсын зах зээлийн судалгаа хийж, бизнесийн шинэ боломжуудыг тодорхойлох, борлуулалтын сувгуудыг өргөжүүлэх, шинэ зах зээлд нэвтрэх
- Шинэ болон одоо байгаа гадаад харилцагч, дистрибьютер, түнш байгууллагуудтай харилцаа тогтоох, урт хугацааны хамтын ажиллагаа хөгжүүлэх /B2B, B2C/
- Экспорт, импортын гэрээ хэлэлцээр хийх, хэрэгжилтийг хянах
- Ложистик, тээвэрлэлт, гаалийн бүрдүүлэлтийг бие даан зохион байгуулах
- Бараа бүтээгдэхүүний үнийн санал, нөхцөл (Incoterms) боловсруулах
- Захиалга, нийлүүлэлт, төлбөр тооцооны явцыг удирдах, хянах
- Олон улсын үзэсгэлэн, худалдаанд оролцох, бүтээгдэхүүнийг сурталчлах
- Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд оновчтой байршуулж хөгжүүлэх
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн CV-г enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.