Job Openings Геофизикч

About the job Геофизикч

#SCC Цөмийн түлшний салбарт тэргүүлэгч байгууллагад шинийг сурах хүсэл эрмэлзэлтэй, чадварлаг Геофизикч ажлын байранд урьж байна.

Чиг үүрэг:

- Каротажийн хэмжилттэй холбоотой асуудлыг зохицуулах

- Багаж тоног төхөөрөмжийн тохиргоо хийх (Зондын калибровка хийх, программын тохиргоо хийх гэх мэт)

- Өгөгдөхүүн, мэдээлэл үнэн зөв эсэхэд хяналт тавих

- Материал, тоног төхөөрөмжийн үлдэгдэл, бүрэн бүтэн байдалд хяналт тавих

- Каротажийн хэмжилтийг зааварчилгаа, стандартын дагуу чанартай гүйцэтгэх

- DGPS хэмжилт

- Цооногийн хэмжилтийн үед зонд ажиллахгүй болох, мөн зондны тохиргоо буруу болсон тохиолдолд газар дээр нь очиж арга хэмжээ авах, тохируулах,

- Цооногийн хэмжилт үнэн зөв чанартай хэмжигдэж байгаа эсэхэд хяналт тавих,

- Дулаан уул анги дээрх багажны засварыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх

- Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Монгол улсын хууль тогтоомж, компанийн дүрэм, дотоод журмыг чандлан сахиж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах

- Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг биелүүлэх, компанийн гаргасан журам зааврыг мөрдөх, түүний бодлого чиглэлийг дагах үүрэгтэй

- Шаардлагатай тохиолдолд удирдлагаас үүрэг өгөх эсэхээс үл хамааран компанийн сайн сайхны төлөө бусад хэлтэс, нэгжүүдтэй хамтран ажиллах.

    Тавигдах шаардлага:

    - Геофизикийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

    - Геофизикийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу талтай

    - Геофизикийн тоног төхөөрөмж дээр ажилласан байсан туршлагатай, засварлах, тохируулга хийх чадвартай байх

    - Англи юм уу франц хэлний анхан шатны мэдлэгтэй

    - Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай

    - Бичгийн болон аман харилцааны өндөр чадвартай

      Хэрэв та энэхүү ажлын байрны мэдээллийг дэлгэрэнгүй авах бол өөрийн CV-гээ Anuujin@scc.mn хаяг луу илгээнэ үү. +976 85000456