Job Openings
Project Manager
About the job Project Manager
Ажлын байр: Төслийн Менежер
Байгууллага: Томоохон групп компани
Байршил: Улаанбаатар, Монгол
Ажлын байрны үндсэн чиг үүргүүд:
- Компанийн удирдлага зохион байгуулалтыг хариуцан инженер техникийн ажилтнуудын ажлын төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавьж ажлын уялдаа холбоог хангаж ажиллах
- Ажилтнуудын ажлын цаг ашиглалт, хөдөлмөр зохион байгуулалт, ажлын байрны эмх цэгцэнд хяналт тавих
- Барилгыг зураг төслийн дагуу угсарч барих ажлыг удирдан зохион байгуулах, ерөнхий инженертэй хамтран хяналт тавих;
- Дизайны тодорхойлолтууд болон аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангахын тулд төслийн ажлын явцыг болон төсөл хийгдэх газрын байрлалыг шалгах, шийдвэр гаргах;
- Барилга угсралтын ажлын төлөвлөгөө, төсөл боловсруулах, батлуулахад зөвлөгөө, зааварчилгаа өгөх
- Төслийн газар дээр барилга угсралтын ажил, үйл ажиллагаа, засварын ажлуудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах;
- Ажил гүйцэтгэгч сонгон шалгаруулах судалгаанд оролцох, барилга угсралт, засварын ажлыг чиглүүлэх;
- Материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолон төслийн бодит хэрэгжих боломжинд санал оруулах
- Үйлдвэрийн болон удирдлага, менежментийн ажилтнуудтай барилга байгууламжийн дизайн, барилга угсралт, түүнийг засан өөрчлөх болон засварлах ажлуудын талаар бусад инженерүүдтэй зөвлөлдөх; санал оруулах
- Барилга угсралтын бүхий л ажлын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг чандлан мөрдөж, мөрдүүлж эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх боломжоор хангах;
- Компанийн дотоод журам, тушаал, шийдвэр, ажлын байрны тодорхойлолт, стандартыг мөрдөн ажиллах
Тавигдах шаардлага:
- Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан
- Удирдан зохион байгуулах чадвартай байх
- Бусдад шаардлага тавих чадвартай байх
- Төлөвлөгөө төсөл боловсруулах
- Компьютерийн хэрэглээний, мэргэжлийн программууд дээр ажиллах
- Цаг нарийн баримталдаг байх
- Багаар ажиллах чадвартай байх
- Харилцааны соёлтой байх
Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn