Job Openings
Ерөнхий Нягтлан бодогч
About the job Ерөнхий Нягтлан бодогч
Албан тушаал: Хүний Нөөцийн Менежер
Байгууллага: Хүнсний бүтээгдэхүүний импорт
Байршил: Монгол улс, Улаанбаатар хот
Гүйцэтгэх үндсэн үүрэг
- Компанийн нягтлан бодох бүртгэлийг үйл ажиллагааны НББОУС-ын стандарт болон компанийн НББ-ын бодлогын баримт бичгийн дагуу хөтлөн зохион байгуулах
- Санхүүгийн бүртгэл, тайлан стандартыг дагуу хөтлөх, тайлан мэдээг цаг хугацаанд нь гаргах, НӨАТ, НДШ, татварын тайлан бэлдэх, татварын тайланг бэлтгэн илгээх
- Санхүүгийн үйл ажиллагааны төлөвлөгөө тайлан гаргах, захирлын шийдвэрт зориулсан мэдээллээр хангах
- Тооцоо нийлэх, өр төлбөр барагдуулах үйл явцыг удирдлагаар хангах
- Компанийн мөнгөн урсгалд зөв зохион байгуулалт хийх
- Санхүүгийн тайлан, эдийн засгийн үзүүлэлтүүдэд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх, багийг удирдан чиглүүлэх
- Нягтлан бодох бүртгэл, татварын холбогдох хууль, дүрэм, журмын шинэчлэлүүдийг судалж, байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх
- Санхүүгийн тайлан, төлбөр тооцооны үйл явцын үр ашгийг нэмэгдүүлэх, удирдлагуудад санхүүгийн мэдлэгээр зөвлөгөө өгөх
- Борлуулалтын орлого, зардлыг хянах
- Бараа материалын тоо хэмжээг, үнэ өртгийг тооцох
- Төсвийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих
- Борлуулалтын тайланг бэлтгэх
- Санхүүгийн тогтвортой байдлыг хангах
- Ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт заасан бусад ажлыг гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
- Санхүү, Нягтлан бодох бүртгэл чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Хувийн зохион байгуулалт, харилцааны соёлтой
- Санхүү бүртгэлийн IC программ дээр ажиллаж байсан туршлагатай
- Санхүүгийн тайлан, дотоод хяналтын туршлагатай
- Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай
- Асуудал шийдвэрлэх чадвартай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай
- Орос хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно
- Хариуцлагатай, цаг хугацаанд ажиллах чадвартай
Хэрвээ та дээрх ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцохын тулд undral@scc.mn хаяг руу өөрийн CV-г илгээнэ үү. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 9980-4815 дугаараар холбогдоорой.