Job Openings
Сувгийн Борлуулалтын Менежер
About the job Сувгийн Борлуулалтын Менежер
Ажлын байрны нэр: Сувгийн Борлуулалтын Менежер
Компани: Даатгал
Байршил: Улаанбаатар
Гүйцэтгэх үүрэг:
- Даатгалын бүтээгдэхүүнийг сувгийн борлуулалтаар дамжуулан борлуулах, шинэ сувгийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Сувгийн онцлог, харилцагчийн хэрэгцээ, эрэлтэд нийцсэн борлуулалтын санал, шийдэл боловсруулах, хэрэгжүүлэх
- Харилцагч, түнш байгууллагын үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, тогтвортой борлуулалтын өсөлтийг хангах
- Сувгийн борлуулалтын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, биелэлтийг хангах
- Сувгийн борлуулалтад тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ, идэвхжүүлэлтийн санал боловсруулахад оролцох
- Шинэ харилцагч, түнш байгууллага татах, одоогийн сувгийн харилцааг хөгжүүлэх
- Даатгалын бүтээгдэхүүн танилцуулах, санал боловсруулах, гэрээ байгуулах, нөхөн төлбөрийн процессын талаар анхан шатны зөвлөгөө өгөх
- Сошиал болон борлуулалтын бусад сувгаар мэдээлэл түгээх, борлуулалтыг дэмжих ажлыг холбогдох нэгжтэй хамтран хэрэгжүүлэх
Тавигдах шаардлага:
- Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй (Маркетинг, Борлуулалт, Даатгал, Бизнесийн удирдлага, Санхүү, Эдийн засгийн чиглэлээр)
- Борлуулалт, харилцагчийн үйлчилгээ, даатгалын мэргэжлийн сургалтад хамрагдсан бол давуу тал болно
- Борлуулалт, харилцагчийн үйлчилгээний чиглэлээр 2 ба түүнээс дээш жил ажилласан, даатгалын бүтээгдэхүүн болон сувгийн борлуулалтын туршлагатай бол давуу тал болно
- Англи хэлний анхан–дунд түвшний мэдлэгтэй бол давуу тал болно
- Борлуулалтын төлөвлөгөө боловсруулах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Харилцааны соёлтой
Хэрвээ та энэхүү ажлын байрыг сонирхож байвал sunderiya@scc.mn хаягаар CV-гээ илгээн, 9188-8387 дугаараар холбогдоно уу.