Job Openings Operations Engineer for Concrete Batching Plant Equipment

About the job Operations Engineer for Concrete Batching Plant Equipment

Ажлын байр: Бетон Зуурмагийн Үйлдвэрийн Тоног Төхөөрөмжийн Ашиглалтын Инженер

Байгууллага: Уул, уурхай

Байршил: Ханбогд, Монгол

Гүйцэтгэх үүрэг:

  • Үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизмын бүрэн бүтэн байдлыг хангах
  • Үйлдвэрт шаардлагатай захиалагдаж ирсэн сэлбэг материалын чанар, зарцуулалтад хяналт тавьж удирдлагад тайлагнах, үйлдвэрлэлийн шинэ арга, технологи, тоног төхөөрөмжийн талаарх мэдээллээр удирдлагыг хангах
  • ҮМА-ны гүйцэтгэх шатны ажилтнуудыг удирдаж, АА-ны зааварчилгаа, ажлын зааварчилгаа өгч, шаардлага тавьж ажиллах бөгөөд тоног төхөөрөмжүүд, багаж хэрэгслийн ашиглалтад бүхэлд нь хяналт тавьж хариуцах
  • Тоноглолыг инженерчлэлийн зарчим, аюулгүй ажиллагааны заавар дүрэмд нийцүүлэн суурилуулах, тоног төхөөрөмж машин механизмын шинэчлэл, сорилт туршилт, хяналт шалгалтын засвар үйлчилгээний хуваарь гарган гүйцэтгэх

Тавигдах шаардлага:

  • Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Мэргэжлээрээ барилга, үйлдвэрлэлийн салбарт 3-аас дээш жил ажиллаж байсан туршлагатай
  • Үйлдвэрийг эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх засвар, үйлчилгээний ажлыг төлөвлөх, тактик боловсруулах чадвартай
  • Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний автоматжуулалтын систем дээр ажиллаж байсан туршлагатай
  • Засвар үйлчилгээний менежментийн талаар мэдлэг ойлголтой
  • Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн
  • Өөрийгөө илэрхийлэх болон харилцааны ур чадвартай
  • Баг удирдах, багаар ажиллах чадамжтай
  • Судалгаа болон дүн шинжилгээ хийх ур чадвартай
  • Илтгэх болон тайлагнах ур чадвартай
  • Англи хэлний уншиж ойлгох, бичих чадамжтай
  • 14/14 хоногоор ажиллах боломжтой байх

Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn