Job Openings Төслийн Менежер

About the job Төслийн Менежер

Албан тушаал: Төслийн менежер

Байгууллага: Барилга угсралт

Байршил: Улаанбаатар, Монгол

Ажлын байрны зорилго:

  • Компанийн зорилго, зорилтуудад хүрэх төлөвлөгөөг боловсруулах, төслийн багийг бүхэлд нь удирдан чиглүүлж ажиллах, өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, ажлын гүйцэтгэлийг дүгнэх
  • Гадаад болон дотоодын харилцагчидтай холбоо тогтоон, хамтран ажиллах, бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх
  • БНбД, ХАБЭА-г чанд сахиж, төслийг чанарын шаардлагад нийцүүлэн төлөвлөгөөт хугацаанд ашиглалтад оруулах
  • Барилгын материал болон ажиллах хүчийг зөв хуваарилан үргүй зардлыг багасгах
  • Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, тайлагнах

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд хийгдэх стратеги төлөвлөгөө боловсруулах
  • Барилгын зураг, төсөл, норм дүрэм, стандартын дагуу угсарч барих ажилд ерөнхий хяналт тавих
  • Инженер техникийн ажилтнуудыг удирдлагаар хангах, гүйцэтгэлийг хянах
  • Барилга угсралтын явцад үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэх, гарсан догодлын шалтгааныг судалж тодорхойлох, сэргийлэх арга хэмжээ авах
  • Барилга байгууламжийг улсын комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтын бүрдүүлэлтэнд хяналт тавих
  • Барилгын ажлын ерөнхий төлөвлөгөө гаргаж, гүйцэтгэлийг хянаж, тайлан бэлтгэж, тайлагнах
  • Ажлын байрны ёс зүй хэм хэмжээг чанд мөрдөж ажиллах
  • Барилга угсралтын ажлын үе шат бүрд актыг шалгаж, хүлээж авах
  • Технологийн шинэчлэл, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, барилга, зураг төсөл, тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай санхүүгийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын төсвийг тодорхойлох гэх мэт бизнес төлөвлөгөөг боловсруулахад оролцох;
  • Барилгын зураг төсөл, тооцоо бичиг баримт боловсруулахад шаардлагатай шинжилгээ судалгааг хийлгэж, судалгаагаар гарсан үр дүнг зураг төсөлд тусгуулах

Тавигдах шаардлага:

  • Иргэний ба Үйлдвэрлэлийн барилгын инженер мэргэжилтэй бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Барилгын салбарт мэргэжлээрээ 8-аас дээш жил ажилласан, төслийн менежерээр 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, Мэргэшсэн зэрэгтэй
  • Мэргэжлийн Autocad, MS project, estimater зэрэг программууд дээр ажилладаг байх
  • Барилгын томоохон төслийг удирдан зохион байгуулж байсан, төслийн менежментийн чиглэлээр /PMBOK/ ажилласан туршлагатай бол давуу тал болно
  • Microsoft 365 Шаардагдах ур чадвар:программыг бүрэн эзэмшсэн

Шаардагдах ур чадвар:

  • НМТ хэрэгжүүлэх баримт бичиг боловсруулалт хийх чадвартай
  • Баримт бичиг боловсруулах, төлөвлөх ба үнэлэлт, дүгнэлт хийх
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, ачаалал даах чадвартай
  • Эерэг хандлагатай, харилцааны ур чадвар сайтай, /сонсох, тайлбарлан ойлгуулах, илтгэх/,
  • Барилгын хууль, дүрэм, стандартын мэдлэгтэй
  • Хэмжин шалгах багажны ажиллагааг бүрэн эзэмшисэн, харилцааны, зурж боловсруулах, төлөвлөх, багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Судлах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хянах болон хариуцлага хүлээх

Хэрэв та энэхүү ажлын байрны мэдээллийг сонирхож байвал sodbilguun@scc.mn болон +976 9095-2050 дугаараар холбогдоорой.