Job Openings Director of Marketing

About the job Director of Marketing

Ажлын байр: Маркетингийн Газрын Захирал

Байгууллага: Банк санхүүгийн байгууллага

Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Банкны зах зээлд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, стратеги болон бизнес төлөвлөгөөнд нийцсэн маркетингийн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангах, банкны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, удирдан зохион байгуулах

Ерөнхий тавигдах шаардлага:

  • Маркетингийн төлөвлөгөө, маркетингийн стратеги боловсруулан, маркетингийн бодлого тодорхойлон ажиллаж байсан туршлагатай,
  • Англи хэлний ярианы болон бичгийн ахисан түвшний мэдлэгтэй,
  • Гэрээ хэлцэл хийх, харилцааны өндөр чадвартай,
  • Багаар ажиллах, багийн хамт олныг удирдан манлайлах, сургах ур чадвартай,
  • Үйл ажиллагааны бүтээмжийг нэмэгдүүлэх, үе шат, дамжлагыг сайжруулах чадвартай,
  • Хариуцсан асуудлаар бодлого тодорхойлон, үе шаттай хөгжүүлэлт хийх, тулгамдсан асуудлуудыг бие даан шийдвэрлэх чадвартай,
  • Үйл ажиллагааны журам, заавар, тушаал шийдвэр, төсөл, төлөвлөгөө, гэрээ, хэлцэл ба албан баримт бичиг боловсруулах ур чадвартай байх,
  • Сахилга баттай, хариуцлагатай, хувийн ёс суртахуун сайн, цаашид тогтвор суурьшилтай ажиллах.

Нэмэлт шаардлага:

  • Банк санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно.

Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn