Job Openings Technician Lubrication

About the job Technician Lubrication

#SCC Монголын томоохон Уул уурхайн компанид Засварын тосолгоочин ажлын байр зарлагдлаа.

Ажлын үндсэн чиг үүрэг:

  • Энэхүү ажлын байрны зорилго нь үйлдвэрийн хариуцсан хэсгийнхээ засвар үйлчилгээний ажлыг аюулгүй болон чанарын өндөр түвшинд зөв арга барилаар гүйцэтгэхэд оршино. Мөн компаны бодлого, дүрэм журамыг заавал дагаж мөрдөж ажиллана.

Ажил үүрэг, хариуцлага:

Аюулгүй ажиллагаа & Эрүүл ахуй:

  • Аюулгүй ажиллагааг ямагт тэргүүнд тавьж ажиллана
  • Ажил үүргийг гүйцэтгэхдээ холбогдох бүх аюулгүй ажиллагааны бодлого болон стандартыг дагаж мөрдөнө
  • Хамтран ажиллагсаддаа халамж анхаарал тавьж ажиллана

Засварын ажил гүйцэтгэх:

  • Тоног төхөөрөмжийн хуваарьт үзлэг болон засвар үйлчилгээг хийх
  • Засвар хийгдэж буй бүх ажлууд дараах байдлаар явагдаж байгаа эсэхийг нягталж
  • Ажлын захиалгын картан дээр хийгдсэн бүх ажлыг үнэн зөв бичиж тэмдэглэдэг байх, тухайн тоног төхөөрөмжийн дугаар болон байрлалыг мөн бичдэг байх
  • Ажлын захиалгын картан дээр ашигласан бүх эд ангийг бичдэг байх
  • Шинээр суулгасан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
  • Салгаж авсан эд ангийн сериал дугаарыг бичдэг байх
  • Стандарт ажлын журамд нэмэлтээр тусгагдах шаардлагатай техникийн шинэчлэлийг гараар засаж бичдэг байх
  • Хариуцсан хэсгийн тоног төхөөрөмжүүдийнхээ сэлбэг хэрэгсэлийн систем дээр шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлдэг байх
  • Ажлын явцын талаар ахлах ажилтандаа мэдээлдэг байх
  • Засвар үйлчилгээний болон ашиглалтын багийн бусад ажиллагсад тоног төхөөрөмж дээр оношилгоо хийхэд хамтран тусалдаг байх
  • Засвар үйлчилгээний төлөвлөлтийн болон төлөвлөгөөний хуралд оролцдог байх
  • Их засвар ажлын дараах дүгнэлт хийх хуралд оролцдог байх

Ажлын байрны шаардлага:

  • Дунд эсвэл түүнтэй адилтгах боловсролыг зохих сургууль, сургалтын хөтөлбөрт хамрагдан гэрчилгээ, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Техникийн үйлчилгээ, Инженер эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • Тухайн мэргэжлийн боловсролын чиглэлээр сурч, зохих сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.

Тус ажлын байрыг сонирхож байвал 9973-3633 дугаарт холбогдох эсвэл [email protected] хаягаар өөрийн анкетийг илгээнэ үү.