Job Openings Product Specialist

About the job Product Specialist

Олон Улсын Гоо сайхны компанид бүтээгдэхүүний мэргэжилтэн таныг ажилд урьж байна. 

Ажлын байрны үндсэн зорилт

  • Бүтээгдэхүүн борлуулалтын статистик мэдээлэлд дүн шинжилгээ тогтмол хийж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр боловсруулах
  • Үр дүн, өрсөлдөөнийг үнэлж, компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бодлогын талаар санал дэвшүүлэх.
  • Бүтээгдэхүүний талаархи хэвлэмэл болон цахим материалын агуулгыг хянаж, энэ талаар зааварчилгаа өгөх, хяналт тавих.
  • Бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжихтэй холбоотой төсөл хэрэгжүүлэх, уралдаан тэмцээн зохиох, контент гаргах.
  • Олон нийтэд бүтээгдэхүүний танилцуулга хийх, арга хэмжээ зохион байгуулах.
  • Гадны гэрээт экспертүүдийг хариуцан ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

Ерөнхий шаардлага:

  • Бизнес, эдийн засгийн болон бусад холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс зэрэгтэй байх
  • Бизнес, борлуулалт, маркетингийн менежер, Олон нийттэй харилцах мэргэжилтэн зэрэг.
  • Сургалтын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх.

Ур чадвар

  • Орос, англи хэлний яриа болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй;
  • Илтгэл тавих чадвартай, өөртөө итгэлтэй;
  • Гоо сайхны бүтээгдэхүүний мэдлэгтэй;
  • Багаар ажиллах чадвартай;
  • Харилцааны өндөр чадвартай, бусдыг сайн сонсдог, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, ажил мэргэжлийн ёс зүй, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөө хянах, бие дааж ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
  • Компьютерийн хэрэглэээний программууд эзэмшсэн, бичиж боловсруулах, зурж боловсруулах, загварчлах, төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах ур чадвартай байх.

Тусгай шаардлага:

  • Гоо сайхны бүтээгдэхүүн, төхөөрөмжийн зохих мэдлэг, чадвартай байх.
  • Арга хэмжээ зохион байгуулах, удирдах чадвартай

Хэрвээ та энэхүү ажлын байрны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 93291019 дугаараар холбогдох ба [email protected] хаягаар холбогдоно уу.