Job Openings Deputy CEO

About the job Deputy CEO

Ажлын байр: Гүйцэтгэх Захирлын Үйл Ажиллагаа Хариуцсан Орлогч
Байгууллага: Монголын томоохон банк
Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Банкны эрхэм зорилго, стратегид нийцсэн банкны оновчтой бүтэц зохион байгуулалт, зохистой засаглал, хүний нөөцийн бодлого, байгууллагын соёлыг бий болгох;
  • Банкны бизнес процессуудыг үнэ цэнэтэй, үр ашигтай байхаар газар нэгжүүдийн процессийн уялдаа холбоог сайжруулах, хөгжүүлэх, загварчлах, процессуудад хяналт тавих;
  • Хууль зүйн дүгнэлт, гэрээ, хэлцэл, хууль тогтоомж, журам зааврын нийцэл, комплаенс өмчийн харилцаа, үйлчилгээ, хамгаалалт аюулгүй байдлыг хангаж ажиллах;
  • Мэдээллийн технологийн үйл ажиллагааг хөгжүүлэх замаар бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулж автоматжуулах, банкны үндсэн систем, картын систем, мэдээллийн сан, програм хангамж, дэд бүтцийг оновчтой шийдэх, үйл ажиллагааны тасралтгүй найдвартай, түргэн шуурхай, аюулгүй байдлыг хариуцан ажиллах;

Ерөнхий шаардлага:

  • Банк, санхүү, эдийн засаг, хууль, мэдээллийн технологи, удирдлагын ухааны аль нэг чиглэлээр магистр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Банк, санхүүгийн системд мэргэжлээрээ 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай.
  • Асуудал дүгнэх, тайлагнах, илтгэх, багаар ажиллах, чиглүүлэх, ажил үүргийг хуваарилах, удирдан зохион байгуулах чадвартай,
  • Судалгаа шинжилгээ хийх дүгнэлт гаргах чадвартай,
  • Бий болсон нөхцөл байдалд дүгнэлт хийж богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвартай,
  • Англи хэл болон бусад гадаад хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх,

Тусгай шаардлага:

  • Санхүүгийн ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй,
  • Банкны үйл ажиллагааны процессыг мэддэг байх,
  • Харилцааны өндөр ур чадвартай,
  • Үнэнч шудрага, ёс зүйн доголдолгүй, нягт нямбай, ажлын төлөө гэх сэтгэлтэй байх,
  • Удирдан зохион байгуулах, оновчтой шийдвэр гаргах, багаар ажиллах чадвартай байх,

Нэмэлт мэдээлэл:

  • Уян хатан цагийн хуваариар ажиллах боломж;
  • Шударга ил тод, нээлттэй соёл;
  • Хотын төвийн тохилог оффис;
  • Эрч хүчтэй залуу хамт олон;

Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn