Job Openings CMO

About the job CMO

Ажлын байр: Маркетингийн Захирал

Байгууллага: Худалдаа, Үйлчилгээ

Байршил: Улаанбаатар хот

Гүйцэтгэх үүрэг

  • Маркетингийн хэлтсийн болон салбар компаниудын захиалгат зах зээлийн судалгаа, шинжилгээ болон шинээр оруулж ирэхээр судлагдаж буй бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд байршуулахтай холбоотой бүхий л талын судалгаа, төлөвлөлтийг нэгтгэж, шийдвэр, дүгнэлтийг гаргах /тоон болон чанарын / зөв, оновчтой судалгааны арга зүйг ашиглан зохион байгуулах, харьцуулсан шинжилгээ, дүгнэлт хийх, дээрх бүх тоон мэдээлэл, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын стратеги төлөвлөлтийг боловсруулах
  • Бизнесийн өрсөлдөөнт зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд брэндийн ялгарах стратеги, тактикийг урт болон богино, дунд хугацааны бодлого, стратеги, маркетингийн хольц бодлогыг зөв тодорхойлж, үндсэн үйл ажиллагааны чиглэлд тусгаж, боловсруулж хэрэгжүүлэх
  • Брэнд бүтээгдэхүүнүүд нь одоогийн болон ирээдүйн хэрэглэгчдэд сэтгэл ханамжийг бий болгох, зах зээлд брэндийн үнэ цэнийг өсгөх брэнд бүүк, брэндийн бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх тактикийн оновчтой арга хэрэгслийг ашиглах замаар өндөр үнэ цэнэ бүхий брэндийг хэрэглэгчид хоногшуулах, зах зээлийн орчин нөхцөлд уялдуулан бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийг урт хугацаанд зохистой түвшинд байлгахад чиглүүлэх, зөвлөмж, зааварчилгаар хангаж ажиллах
  • Зардлыг хамгийн бага түвшинд барихын тулд өртөг зардлын судалгаанд үндэслэн үргүй зардлыг бууруулах, зардлын зарцуулалтанд хяналт тавих, борлуулалтыг дэмжсэн ирээдүйд өгөөж өгөх шаардлагатай зардалд зөвшөөрөл олгох

Тавигдах шаардлага

  • Маркетингийн менежмент болон бизнес удирдлага, санхүүгийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Маркетингийн чиглэлд удирдлагах түвшинд 5-с доошгүй жил ажилласан
  • Аман харилцааны болон бичгийн харилцааны өндөр ур чадвартай / мэдээ, мэдээлэл, нийтлэл бичих/
  • Манлайлах, шийдвэр гаргах, харилцааны ур чадвартай
  • Төлөвлөх, гүйцэтгэлийг хянах, удирдах тайлагнах чадвартай
  • Гэрээ, хэлцэл байгуулах
  • Дижитал маркетинг/Сошиал медиа, Вэбсайт
  • Мэдээлэлд дүн шинжилгээ хийх, дүгнэлт гаргах өндөр ур чадвартай
  • Англи хэлний ахисан гүнзгий түвшний мэдлэгтэй байх

Гүйцэтгэх удирдлагад тавигдах суурь дараах чадамж байх. Үүнд

  • Шийдвэр гаргах
  • Мэдээлэл цуглуулах, Ажиглах
  • Тулж ажиллах, Хэрэгжүүлэх
  • Зорилгоо тодорхойлох
  • Заах болон ойлгуулах, үлгэрлэх
  • Магтах болон зэмлэх
  • Хариуцлагатай, шударга байх
  • Төлөвлөн зохион байгуулах (Planning & Organizing)

Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй CV-г enkhjin.s@scc.mn хаягт илгээгээрэй.