Job Openings
Construction Coordinator
About the job Construction Coordinator
Ажлын байр: Барилгын зохицуулагч
Байгууллага: Монголын томоохон уул уурхайн компани
Байршил: Өмнөговь аймаг, Монгол улс
Ажлын үндсэн чиг үүрэг:
Барилгын Зохицуулагч нь гэрээт компанийг, Монгол улсын болон Компаны уурхайд мөрдөгддөг стандарт, дүрэм журмын хүрээнд гүйцэтгүүлэх ажлуудад мэргэжлийн чиг үүргээр хангаж, компаны удирдлагаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлэн, ажлын тайлан мэдээллээр хангаж, төслийн хүрээнд гарах санхүү болон, чанар, аюулгүй ажиллагаа, байгаль орчинд үүсэх эрсдэлийг хянаж ажиллана.
Гэрээний хугацаа: 1 жил
Ажил үүрэг, хариуцлага:
- Төслийн зохицуулагч нь компаны Инженерчил ба Төслийн хэлтэст хамаарах барилга угсралтын OPEX and CAPEX төслүүдэд, төслийн бэлтгэл болон эхлэх үе шатнаас хүлээлгэх өгөх хүртэлх үе шатанд шаардлагатай хурал уулзалтуудыг зохион байгуулан манлайлж, хариуцсан төслүүдийн менежмент болон зохицуулалтыг ханган ажиллана.
- Төслийн ахлах мэргэжилтэн нь төсөл зохицуулагчид төсөл хувиарлан оноож өгснөөр тухайн төсөлд төсөл хариуцсан, төслийн зохицуулагч томилогдоно.
- Төслийн зохицуулагч нь томилогдсон төслийнхөө OTEP дугаар, нэр бүхий фолдерыг заагдсан холбоос бүхий байрлалд үүсгэж, олгогдсон стандарт жагсаалтын дагуу бичиг баримтуудыг байршуулж төслийн явцад шинэчлэн баяжуулж, архивын бичиг баримтыг үүсгэнэ.
- Төслийн зохицуулагч нь төслийн зураг төслийн үе шатанд гүйцэтгэгдсэн бичиг баримт, зураг төслүүдэд тайлбар, шүүмж өгч дэмжлэг үзүүлж ажиллана.
- Төслийн зохицуулагч нь гэрээт гүйцэтгэгч байгууллагын өглөөний хуралд, компаны удирдлагын болон аюулгүй ажиллагааны сэрэмжлүүлэг мэдээг дамжуулж идэвхтэй оролцож, гэрээт гүйцэтгэгч компанийн эрх бүхий зөвшөөрөл олгогчдын өгсөн ажлын зөвшөөрлүүдэд үзлэг шалгалт хийж ажиллана. Шаардлагатай тохиолд гэрээт гүйцэтгэгч компанид дэмжлэг үзүүлэн ажлын зөвшөөрлийг олгож болно.
- Төслийн зохицуулагч нь хариуцсан төслийнхөө аюулгүй ажиллагаа байгаль орчин болон чанарын хэрэгжилтэд дотоодын болон бусад багуудаас ирсэн cанал шүүмжүүдийн хэрэгжилтийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллана.
- Төслийн зохицуулагч нь Ахлах мэргэжилтнээс илгээсэн томилгооны дагуу ослын судалгааг гүйцэтгэх мөн гэрээт гүйцэтгэгч компанийн гүйцэтгэсэн ослын судалгаанд хяналт шалгалт хийж, бүрэн батлагдсан ослын судалгаа болон ослын судалгаагаар гарсан Action-уудыг RT HSE Incidents system-д байршуулна.
- Төслийн зохицуулагч нь төсөлд үүсгэсэн MOC-ийг шалгаж шаардлагатай process safety risk assessments болон бусад холбогдох бичиг баримтууд нь бүрэн эсэхэд хяналт тавьж тухайн бичиг баримтууд дутуу бол төслийн удирдагчид мэдэгдэж захиалагч талаар засуулах арга хэмжээ авна.
- Төслийн зохицуулагч нь тендерт бэлдэж буй барилгын ажлын цар хүрээ, барилга угсралтын аргачлал болон High level schedule-ийн гүйцэтгэлд тайлбар шүүмж өгөн дэмжлэг үзүүлж ажиллана.
- Төслийн зохицуулагч нь Construction baseline schedule-ийн хурал товлон бүх талуудыг оролцуулан, тендерт шалгарч, төслийг гүйцэтгэхээр болсон гэрээт компанийн Construction tender Schedule-ийг шинэчлэн сайжруулж баталгаажуулан төслийн фолдерт байршуулна.
- Хэрэв шаардлагатай бол барилгын төсөл нь энэ хүчин чадлаараа Construction baseline schedule-ийн заагдсан хугацаанд гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Recovery plan гаргана.
- Төслийн зохицуулагч нь төсөлд шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг ажлын зургийн дагуу нягтлан шалгаж Material Log sheet-ийг бүртгэлжүүлэн хөтөлнө, шаардлагатай бол захиалга үүсгэх, захиалагдан ирсэн болон гэрээт гүйцэтгэгч компанийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнд чанарын хяналт хийж, бараа бүтээгдэхүүн нь тухайн төсөлд хэрэглэж болох эсэхэд магадалгаа гаргаж зөвшөөрөл олгоно.
- Төслийн зохицуулагч нь гэрээт гүйцэтгэгч компанийн өдөр тутмын ажлын төлөвлөгөө, долоо хоног тутмын ажлын хувь тодорхойлох тайлан болон төслийн өдөр тутмын тайланд хяналт тавьж гарын үсэг зурж баталгаажуулж ажиллана.
- Төслийн зохицуулагч нь хариуцсан төслийнхөө Contractor Engagement team-ээс зохион байгуулдаг сар болгоны Performance Score Card Monthly meeting-д идэвхтэй оролцож, санал шүүмж өгч ажиллана.
- Төслийн зохицуулагч нь хариуцаж байгаа төслүүдийнхээ Lean board meeting-ийг зохион байгуулж, холбогдох хүмүүсийг хамруулан хурлын урилга, товыг Outlook дээр үүсгэж, төлөвлөгөөт хурлаа удирдан зохион байгуулна. Гэрээт буюу гүйцэтгэгч компаниас ирсэн Lean board meeting-ийн протоколыг хянаж үзээд, төслийн фолдерт хадгална.
- Төслийн зохицуулагч нь эрүүл мэндийн хэлтсээс зохион байгуулдаг, хугацаат эрүүл мэндийн үзлэгт хувиарын дагуу оролцоно.
- Aжлын зөвшөөрлүүдэд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд талбай дээр эрх бүхий зөвшөөрөл олгох мөн гэрээт гүйцэтгэгч компанийн гүйцэтгэсэн ослын судалгааны гүйцэтгэлд хяналт тавьж баталгаажуулна.
- Бичиг баримт удирдлагын багаас гаргасан жагсаалтын дагуу төслийн бичиг баримтыг гэрээт гүйцэтгэгч компани нь бүрэн бүрдүүлсэн эсэхэд хяналт шалгалт хийж бичиг баримтыг эх хувь, сканердсан электрон файл хэлбэрээр хүлээн авч төслийн удирдагчид хүлээлгэн өгнө. Мөн сканердсан электрон файлыг төслийн фолдерт байршуулна.
Ажлын байрны шаардлага:
- Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх
- Барилга болон SMP мэргэжлийн инженер байх, хос мэргэжилтэй байвал давуу талтай.
- Тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
Мэдээлэл авах холбоос: +976 9966-3800; gunbold@scc.mn
Анкет авах сүүлийн хугацаа: 2025/05/20