Job Openings Specialist Environmental Study

About the job Specialist Environmental Study

Ажлын байрны нэр: Байгал орчны судалгаа хариуцсан мэргэжилтэн

Байгууллага: Монголын томоохон уул уурхайн компани

Байршил: Улаанбаатар, Монгол улс

Үндсэн чиг үүрэг:

Тус албан тушаалтан нь Байгаль орчны судалгаа, шинжилгээний ажлыг мэргэжлийн судалгааны байгууллагаар хийлгэх ажлыг зохион байгуулах үндсэн үүрэгтэй бөгөөд ялангуяа бага агуулгатай хүдрийг нуруулдан уусгах технологиор баяжуулах төслийн хүрээнд төсөлд шаардлагатай байгаль орчин, ус-зүй, гидрогеологийн судалгаа, үнэлгээний ажлыг хариуцан төслийн баг, байгаль орчны баг, үйл ажиллагааны багтай нягт хамтарн ажиллах юм.

Ажил үүрэг, хариуцлага:

БАЙГАЛЬ ОРЧНЫ СУДАЛГАА, ҮНЭЛГЭЭ

Төслийн амжилттай хрэгжүүлэхэд шаардлагатай байгаль орчны судлагаа, үнэлгээний хуваарийг боловсруулж, Монгол улсын хууль эрхзүйн шаардлага болон төслийн зээлдэгчдийн шаардлагад нийцэн ажиллахын тулд дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Төсөл эхлэхээс өмнө төсөлтэй холбоотой байгаль орчны суурь судалгаа шинжилгээ, үнэлгээг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар хийлгэх хуваарь гаргах,
  • Мэргэжлийн эрх бүхий байгууллагаар байгаль орчны судалгаа шинжилгээ, үнэлгээг хийлгэхэд шаардлагатай тендэрийн ажлыг багийн гишүүдтэй хамтран зохион байгуулах,
  • Сонгогдсон гэрээт байгууллагад компанийн бизнесийн ёсзүйн зарчмыг таниулж, компанийн нууцлалтай бичиг баримтуудыг цааш гуравдагч этгээдэд шилжүүлэх, хэвлэн нийтлэх, ашиглах зэргээр хууль бус байдлаар ашиглахад үүсэх эрсдлийг таниулж, хуулийн хүрээнд шударга, нээлттэй хамтын ажиллагааны талаар зааварчлан ойлгуулах,
  • Төлийн судалгаа шинжилгээ, үнэлгээний хүрээнд гэрээт байгууллагын судлаачдыг уурхайн талбайд аюулгүй ажиллаж, шаардлагатай хэмжилт, хээрийн бичглэл хийх, дээжлэлт хийх, холбогдох албан тушаалтнуудтэй уулзаж мэдээлэл авах хурал уулзалтыг зохион байгуулах,
  • Байгаль орчны судалгаа, үнэлгээний шатанд шаардлагатай зөвшөөрлийг холбогдох төрийн байгууллагаас төлөвлөсөн хугацаанд нь авах ажлыг зохион байгуулах,
  • Холбогдох оролцогч талуудтай хамтран төслийн удирдлагын үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай уулзалтад бэлтгэх
  • Төслийн байгаль орчны судалгаа шинжилгээ, үнэлгээг төлөвлөсөн цаг хугацаанд нь хийж гүйцэтгэж төсөл эхлэхэд байгаль орчын хууль эрхзүйн талаас бүрэн нийцэлтэй байх 

БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ ЭРХЗҮЙ БОЛОН БУСАД ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭХ

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаль орчин, гидрогеологийн суурь судлагаа, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэхтэй холбоотой Монгол улсын хобогдох хууль эрхзүйн шаардлагууд болон уурхайн зээлдэгч байгууллагуудын шаардлагуудтай танилцаж, төслийн нэгдсэн хуваарьт төрийн байгууллагаас авах шаардлагатай зөвшөөрөл авах ажлыг оруулахад дараах ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаль орчны болон гидрогеологийн судалгаа шинжилгээ хийхэд дагаж мөрдөх Монгол улсын хууль, дүрэм журам, стандартын заалтуудаар бүртгэл үүсгэх,
  • Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байгаль орчны болон гидрогеологийн судалгаа шинжилгээ хийхэд дагаж мөрдөх  уурхайн зээлдэгчдийншаардлагуудаар бүртгэл үүсгэх,
  • Бүртгэл дээр үндэслэн Төслийн байшаль орчны судалгаа шинжилгээ болон үнэлгээний зураглал бий болгож, хуанли хөтлөх,
  • Бүртгэл дээр үндэслэн шаардлагатай зөвшөөрөл авах, тайлан төлөвлөгөө бэлтгэн хүргүүлж батлуулах хуваарь гаргах, шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлох, хуваарийн дагуу ажиллах,
  • Төрийн байгууллагаас зөвшөөрөл авах болон тайлан төлөвлөгөөгөө хянуулан батлуулах ажилд урьдчилан тооцоолоогүй саад бэрхшээл гарсан тохиолдолд цаг алдалгүй төслийн удирдлагын баг, байгаль орчны удирдлагын багт мэдэгдэж шаардлагатай теникийн болон бусад дэмжлэгийг авах ажлыг зохион байгуулах,
  • Төслийн байгаль орчны судагаа шинжилгээ, үнэлгээ, тайлан төлөвлөгөөтэй холбоотой төрбөрийн асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэх,
  • Төслийн хүрээнд байгаль орчны чиглэлээр аудит, шалгалт ирсэн тохиолдолд шаардлагатай дэмжлэгийн төслийн удирдлагын баг болон байгаль орчны удирдлагын багт үзүүлнэ.

Ерөнхий шаардлага

  • Бакалавр ба түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш боловсролыг коллеж, их, дээд сургуулийн хөтөлбөрт хамрагдан зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Уул уурхайн байгаль орчин, хими биологи, металурги эсвэл үүнтэй ижил төстэй мэргэшлийн чиглэл.
  • 3-с доошгүй жил тус чиглэлээр ажилласан эсхүл практик туршлага, ажлын байрны сургалтаар дамжуулан ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

Хэрэв та дээрх ажлын байрыг сонирхож байвал өөрийн CV-г gunbold@scc.mn хаягт илгээх эсвэл 99663800 дугаарт холбогдоорой.