Job Openings Specialist

About the job Specialist

Ажлын байрны тодорхойлолт:

  • МТ газруудын төслүүдийн худалдан авалтын удирдлага болон санхүү бүртгэл, гэрээ болон вендорын удирдлагыг хариуцан ажиллана.

Үндсэн үүрэг, үндсэн шаардлага:

  • МТ-н OPEX, CAPEX болон санхүүгийн төсөв, санхүүгийн мэдээллийг боловсруулах , төсвийн гүйцэтгэл зарцуулалтын мэдээллийг бүртгэх, гүйцэтгэлийг төсөвтэй харьцуулах, хянах, тайлагнах;
  • МТ-н OPEX, CAPEX төсвийн зарцуулалтын санхүүгийн гүйлгээний баримт бичгийг боловсруулах, санхүүгийн гүйлгээг цаг тухайд нь хийж хаах;
  • МТ биет бус худалдан авалтын үйл ажиллагааг зохион байгуулах, худалдан авах бодлого журмын дагуу баримт бичгийг боловсруулах, хурлын протокол хөтөлж холбогдох хүмүүсээр батлуулах, мөн холбогдох презентаци болон бусад материалыг эмхлэн хавсаргах; худалдан авалтын тайлан боловсруулах
  • МТ биет бус худалдан авалтын үйл ажиллагаанд сонгогдсон вендортой загвар гэрээний дагуу гэрээг байгуулах, хүлээн зөвшөөрөгдөх эрсдлийн дотоод лимитийг хангах ажиллах
  • МТ-н санхүү вендорын удирдлагын баримт бичгийн хяналтыг хийх хадгалалт архивлалт стандарын дагуу хийгдэж буй эсэхэд хяналт тавих баримт бичгийн удирдлагыг хариуцан хэрэгжүүлэх
  • Өөрийн хариуцаж буй өдөр тутмын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, сайжруулах санал санаачлага гарган ажиллах

Мэргэжлийн ур чадвар:

  • Бакалавр болон түүнтэй адилтгах эсвэл түүнээс дээш зэрэг, дипломыг авч эзэмшсэн байх.
  • Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага
  • 1 ба түүнээс дээш жил дунд ба томоохон байгууллага, аж ахуйн нэгжид ажиллаж ерөнхий ажлын туршлага хуримтлуулсан байх.
  • Санхүүгийн үзүүлэлтийг ойлгож, дүн шинжилгээ хийх чадвартай байх
  • Санхүүгийн удирдлага болон бүртгэл тооцоо хийж байсан туршлагатай
  • Гэрээ худалдан авалтын удирдлагын туршлагатай байх;
  • Санхүүгийн үзүүлэлтийг ойлгож, дүн шинжилгээ хийх чадвартай байх;
  • Хэрэглээний програмууд дээр ажилдаг байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;

Хувь хүнд тавигдах шаардлага:

  • Хувийн зохион байгуулалт (цагийн менежмент, ажлын төлөвлөлт, багийн ажиллагаа) сайтай байх;
  • Шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэдэг байх;
  • Байнгын сайжруулалтыг эрэлхийлдэг байх;
  • Байнгын өөрчлөлт хийгддэг орчинд зохицон ажиллаж;
  • Бие даан судалгаа, тоон мэдээлэлтэй ажиллах, бичиг баримт боловсруулах чадвартай;