Job Openings General Manager

About the job General Manager

Ажлын байр: Ерөнхий Менежер

Байгууллага: Томоохон групп компани

Байршил: Улаанбаатар, Монгол

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Компанийн бизнес үйл ажиллагаатай холбоотой харилцагчийг нэмэгдүүлэх, рестораны борлуулалт ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, төлбөр тооцоонд хяналт хийх
  • Рестораны үйл ажиллагааг бүхэлд нь удирдан зохион байгуулах
  • Ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж, шууд удирдлагаар хангах, ажлын гүйцэтгэлийг үнэлэх
  • Рестораны борлуулалт, ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллах
  • Хэрэглэгч рүү чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг цаг үетэйгээ уялдуулан оновчтой зохион байгуулан, хэрэгжүүлэх, сайжруулах,
  • Харилцагч нартай байнгын холбоотой ажиллах замаар тогтвортой, найдвартай харилцагчийг бий болгох, Харилцагчидтай харилцан ашигтай гэрээ хэлэлцээр хийх
  • Бараа бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг зөв төлөвлөх

Тавигдах шаардлага:

  • Бизнесийн удирдлага, Олон улсын худалдаа чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй,
  • Дүн шинжилгээ хийж, шийдвэр гаргах чадвартай.
  • 10-с дээш хүнтэй баг удирдан ажиллаж байсан туршлагатай.
  • Сошиал медиа сувгийн идэвхжүүлэлт хийх мэдлэгтэй, бүх сэдвээр чөлөөтэй ярих боломжтой.
  • Төлөвлөгөө, тайлан, төсөл боловсруулж дүгнэлт гаргах чадвартай
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Илтгэл тавих, Сургалт зохион байгуулж ажилтнуудаа сургаж чиглүүлэх, манлайлан ажиллах

Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn