Job Openings
Project Manager /Electrical Infrastructure/
About the job Project Manager /Electrical Infrastructure/
Ажлын байр: Төслийн менежер
Байгууллага: Эрчим хүч
Байршил: Улаанбаатар хот
1. Боловсрол ба мэргэжлийн Туршлага
- Цахилгаан инженер чиглэлээр бакалавр зэрэгтэй байх (магистр байвал давуу тал).
- Эрчим хүчний дэд бүтцийн төслүүд дээр 7–10+ жил ажилласан туршлагатай.
- Дараах чиглэлээр 5+ жил ажилласан туршлагатай:
- Өндөр/дунд хүчдэлийн дэд станцын барилга (110kV / 220kV)
- Агаарын дамжуулах шугамын барилгын ажил.
- EPC эсвэл turnkey төрлийн төслүүдийг амжилттай удирдаж байсан туршлагатай.
2. Техникийн ур чадвар
Дэд станцын барилга угсралт
- Дэд станцын зохион байгуулалт, реле хамгаалалт, SCADA, өндөр хүчдэлийн тоног төхөөрөмжийн угсралт, туршилт тохируулгын мэдлэгтэй.
- Трансформатор, GIS/AIS систем, таслуур, хэмжих хэрэгсэл (CT/PT), шинийн системийн талаар мэдлэгтэй.
Агаарын дамжуулах шугам
- Цамхагын байршил тогтоох, суурийн ажил, тулгуур угсралт, таталт-сунгалт, шугам ашиглалтад оруулах үйл явцад туршлагатай.
- Дамжуулагчийн төрөл, OPGW суурилуулалт, тусгаарлагчийн гогцоо, шугамын аюулгүй ажиллагааны стандартыг мэддэг.
Инженеринг ба Чанар
- Инженерийн зураг унших, дизайн хяналт, техникийн материалын баталгаажуулалт хийх чадвартай.
- Олон улсын стандартуудын талаар мэдлэгтэй.
- FAT/SAT туршилт, чанарын үзлэг шалгалт хийж байсан туршлагатай.
3. Төслийн менежментийн ур чадвар
- MS Project эсвэл Primavera ашиглан төлөвлөх, график гаргах чадвартай.
- Олон төрлийн мэргэжлийн баг, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарыг удирдах туршлагатай.
- Төсөв, зардлын хяналт, мөнгөн урсгал төлөвлөлт, худалдан авалт удирдах чадвартай.
- Эрсдлийн удирдлага, өөрчлөлтийн хүсэлт (change order), шаардлага/нэхэмжлэл (claim) боловсруулах чадвартай.
- Төслийн оролцогч талууд (захиалагч, зөвлөх, төрийн байгууллага, нийлүүлэгч, гүйцэтгэгч)–тэй үр дүнтэй харилцах чадвартай.
- 7 хоногийн болон сарын тайлан гаргах, танилцуулах, дүн шинжилгээ хийх чадвартай.
4. Манлайлал ба зөөлөн ур чадвар
- Инженер, барилга, HSE багтай үр дүнтэй харилцан гүйцэтгэл гаргах чадвар.
- Асуудал шийдэх, хурдан шийдвэр гаргах чадвар.
- Хурдтай, ачаалал ихтэй орчинд ажиллах чадвартай.
- Баг удирдах, урам зориг өгөх, хариуцлага шаарддаг манлайллын ур чадвар.
5. HSE ба зохицуулалт
- Өндөр хүчдэлийн барилга угсралтын аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг мөрдөж ажилладаг.
- HSE төлөвлөгөө хэрэгжүүлэх, аудит шинжилгээ хийх туршлагатай.
- Байгаль орчны шаардлага, зөвшөөрөлтэй холбоотой мэдлэгтэй.
6. Давуу тал
- PMP төслийн менежментийн гэрчилгээтэй бол давуу тал.
- Мэргэшсэн инженер бол давуу тал болно.
7. Бусад шаардлага
- Алслагдсан талбайд ажиллах боломжтой.
- Ажлын шаардлагаар томилолтоор явах боломжтой.
- Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
Хэрэв та энэхүү ажлын байрыг сонирхож байвал өөрийн дэлгэрэнгүй CV-г enkhjin.s@scc.mn хаягт илгээнэ үү.