Job Openings Төсөл хариуцсан мэргэжилтэн

About the job Төсөл хариуцсан мэргэжилтэн

#SCC Монголын тэргүүлэгч банк, санхүүгийн байгууллагад Төсөл Хариуцсан Мэргэжилтэн ажилд авч байна.

Гүйцэтгэх үүрэг:

​Цахим төлбөрийн хэрэгсэл, сувагтай холбоотой дэвшилтэд технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, сайжруулах төсөлд оролцох, удирдах, нэвтрүүлэх, түүнтэй холбоотой судалгаа шинжилгээ хийх, бүтээгдэхүүн үйлчилгээ хөгжүүлэх, хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотой байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг хариуцан ажиллах.

Тавигдах шаардлага:

- Төслийн удирдлага, Бизнесийн удирдлага, Мэдээллийн системийн удирдлага чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй

- Банк, санхүү, бизнесийн салбарт бүтээгдэхүүн хөгжүүлэлт, мэдээллийн технологийн чиглэлээр 2-с доошгүй жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.

- Бүтээлч, шинийг санаачлагч, ярих, илтгэх чадвартай

- Банкны болон техник технологийн талаар мэдлэг сонирхолтой

- Судалгаа шинжилгээ хийх, түүнд тулгуурлан дүн шинжилгээ хийх, тайлагнах, бизнес төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх чадвартай

- Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй (Бизнесийн ба техникийн салбарын)

Хэрэв та энэхүү ажлын байрны мэдээллийг дэлгэрэнгүй авах бол өөрийн CV-гээ anuujin@scc.mn хаяг луу илгээнэ үү.