Job Openings
Chief Engineer (Construction)
About the job Chief Engineer (Construction)
Ажлын байр: Барилгын Ерөнхий Инженер
Байгууллага: Томоохон групп компани
Байршил: Улаанбаатар, Монгол
Ажлын байрны үндсэн чиг үүргүүд:
- Группийн хэмжээний барилгын төсөл, барилга ашиглалтын ажлыг нарийвчлан төлөвлөх, төлөвлөгөөг батлуулах, төлөвлөгөөний дагуу гүйцэтгэлийн хяналт тавьж, үнэлж дүгнэх
- Барилга байгууламжийг зураг төслийн шатнаас төслийн талбайд баригдаж дуусах хүртэлх хэрэгжилтийн бүх үе шатны ажлыг норм дүрэм, стандартад нийцүүлэн төлөвлөх, төсөвлөх, захиалагчид танилцуулах, хэлэлцүүлэх
- Төсөл хэрэгжих явцад ажил гүйцэтгэж буй гэрээлэгч, гүйцэтгэгч нарыг сонгон шалгаруулах, ажлын явц, гүйцэтгэл, үр дүнд хяналт тавих, ажлыг захиалагчийн шаардлага, стандартад нийцүүлэн гүйцэтгүүлэх, удирдан зохион байгуулах
- Барилгны төслийн бүх шатны материал, тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоо хэмжээ, үнэ өртгийг тооцоолон төслийн бодит хэрэгжих боломжийг тооцоолох, холбогдох судалгаа, шинжилгээ хийх,
- Багийн ажлын уялдаа холбоо, ажлын төлөвлөгөөний дагуу хэрэгжилт, биелэлтийг хангуулах байгуулалтын оновчтой системийг бий болгож, хэрэгжүүлэх
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэх, хэрэгжилтийг тухай бүрт эргэн тайлагнах,
- Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, ариун цэврийн дүрмийг чандлан мөрдөж, ажилчдыг бүрэн мөрдүүлэх
- Компанийн дотоод журам, тушаал, шийдвэр, ажлын байрны тодорхойлолт, холбогдох стандартыг мөрдөн ажиллах
Тавигдах шаардлага:
- Мэргэжлээрээ 10-с дээш жил, Ерөнхий инженерээр 5-с дээш жил ажилласан
- Удирдан зохион байгуулах, багаар ажиллах чадвартай байх
- Бусдад шаардлага тавих чадвартай байх
- Манлайлах ур чадвартай байх
- Төсөл, төлөвлөгөө боловсруулах
- Autocad болон бусад мэргэжлийн программууд, компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах
- Цаг нарийн баримталдаг байх, хувийн зохион байгуулалттай байх
- Өөриймсөг хандлагатай байх
- Харилцааны соёлтой байх
Холбоо барих: +976 8024-6263, telmen@scc.mn