Job Openings
Site Deputy HR Manager
About the job Site Deputy HR Manager
Ажлын байрны нэр: Уурхайн хүний нөөцийн албаны орлогч менежер
Компани: Уул уурхай
Байршил: Хөшөөтийн уурхай
Ажлын цаг: Даваа-Баасан /07:30-19:30/
Ажлын байрны хураангуй: Салбарын хүний нөөцийн менежментийн бодлого, хөгжлийн чиг хандлагыг ойлгох, удирдлагыг мэргэжлийн мэдээллээр хангаж тайлагнахад дэмжлэг үзүүлэх, уурхайн хүний нөөцийн эрэлт хэрэгцээг тодорхойлох, ажилтныг сонгон шалгаруулах, уурхайн ажилтнуудын хөдөлмөр эрхлэлттэй холбоотой дүрэм журмыг боловсруулахад оролцох, дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, удирдах, хөгжүүлэх зэрэг уурхайн хүний нөөцийн бүхий л асуудлыг хариуцаж ажиллах
Үндсэн үүрэг:
- Албаны үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй байдлыг ханган, өдөр тутмын удирдлагаар ханган ажиллах, албаны менежерийг орлон ажиллах;
- Уурхайн хүний нөөцийн эрэлт, хэрэгцээг тодорхойлох, бүрдүүлэх, тэднийг сонгон шалгаруулах, сургах, манлайлах, зөвлөх, үйл явцыг удирдах;
- Албаны ажлын жил, улирал, сарын төлөвлөгөө, холбогдох төсөв, мэдээ, тайланг боловсруулах, хяналт тавих;
- Ажилтнуудын болон хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийн сан /ажилтны хувийн хэрэгийн баяжилт/ цаг хугацаандаа, зөв бүртгэгдэж байгаа эсэхэд хяналт тавих, бүртгэл, мэдээллийн системийг сайжруулах, дүн шинжилгээ хийх;
- Уурхайн хүний нөөцийн бүрдүүлэлт, хөдөлмөрийн харилцааны зохион байгуулалтыг хариуцах;
- Уурхайн албадуудын ажлын чиг үүргийн дагуу ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг хянах, шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулах ажилд оролцох;
- Ажилтны ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй уялдсан урамшууллын системийг сайжруулах санал санаачлага, холбогдох төсөл боловсруулах;
- Уурхайн сургалтын хэрэгцээг тодорхойлж, холбогдох сургалтуудыг зохион байгуулах ажлыг хариуцах;
- Чиг үүрэгтэй холбоотой салбарын холбогдох хуулийн хэрэгжилтийг биелүүлж ажиллах;
- Албаны шаардлагатай бусад мэдээ, тайланг боловсруулах, өдөр тутмын мэдээгээр уурхайн удирдлагыг хангах;
- Ажиллах хүчийг оновчтой зохион байгуулж, алба нэгжийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны санал боловсруулахад оролцох;
- Ажилтан нэг бүрийн ажлын нөхцөл, онцлогт тохирсон, стандартын шаардлага хангасан хувцас, хамгаалах хэрэгслээр хангуулах шаардлагыг чиг үүргийн албанд тавих, хамтран ажиллах;
- Уурхайн алба нэгжүүдийн хоорондын уялдаа холбоог ханган ажиллах
Тавигдах шаардлага:
- Бизнес удирдлага, санхүү удирдлага, эрх зүйч мэргэжлээр холбогдох их дээд сургууль төгссөн, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
- Удирдах албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
- Уул уурхай, ашигт малтмалын салбарт ажиллаж байсан бол давуу тал болох
Холбоо барих: 9188-8387; sunderiya@scc.mn
- Сарын үндсэн цалин: 4.0 сая төгрөг;
- Нэмэгдэл бусад урамшуулал;
- Хээрийн нэмэгдэл;
- Жил бүрийн эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэг;
- Ажил олгогч гэнэтийн ослын даатгал 24 цагийн хамгаалалтаар;
- Ажилласан жилийн нэмэгдэл;
- Мэргэшлийн зэргийн нэмэгдэл;
- Ажилдаа онгоцоор, уурхай хүртэл аялалын машинаар ирж, очих.