Job Openings Senior Accounting Manager

About the job Senior Accounting Manager

Ажлын байрны нэр: Нягтлан Бодох Бүртгэлийн Ахлах Менежер

Компани: Уул уурхай

Байршил: Төв оффис /УБ хот/

Ажлын цаг: Даваа-Баасан /08:30-17:30/

Ажлын байрны хураангуй:

  • Компанийн нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Санхүүгийн болон татварын тайлангуудыг холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн үнэн зөв, хугацаанд нь бэлтгэх, тайлагнах, тайлантай холбогдон гарах хяналт шалгалтын хүрээнд нягтлан бодогч нарыг удирдан ажиллах;
  • Компанийн нягтлан бодох бүртгэлийн бодлого, журмыг сайжруулах шинэчлэхэд Санхүүгийн захиралд туслах;
  • Дотоод хяналтыг хэрэгжүүлэх, төсөвлөлт болон бизнесийн шийдвэр гаргалтыг дэмжих;

Үндсэн үүрэг:

Нягтлан бодох бүртгэлийн хяналт, удирдлага

  • Албаны ажилтан бүрийн өдөр тутмын ажилд хяналт тавих, удирдлагаар хангах;
  • Нарийн төвөгтэй ажил гүйлгээ, орлогын хүлээн зөвшөөрөлт, санхүүгийн нөөцийн бүртгэлийг зөв хийж буй эсэхийг хангах, залруулах;
  • Сарын болон жилийн эцсийн хаалтын үйл явцыг удирдаж, тогтоосон хугацаанд багтаан гүйцэтгэх;
  • Нягтлан болох бүртгэлийн бодлого, журмыг боловсруулж, тасралтгүй шинэчилж хэрэгжүүлэх;
  • Дотоод хяналтыг хэрэгжүүлж, компанийн бодлоготой нийцэж буй эсэхийг хянах.

Санхүүгийн тайлагнал

  • Улирал, жилийн санхүүгийн тайлангуудыг (нэгтгэсэн тайланг багтаасан) хянах, тайлангийн аудитын үйл явцыг удирдан ажиллаж, илэрсэн асуудлуудыг хугацаанд нь шийдвэрлэх;
  • Сар тутам гаргах дотоод удирдлагын тайлангуудыг хянах, хүргүүлэх;
  • Группийн (Хонг Конгын) нэгтгэсэн санхүүгийн тайланг сар тутам гаргаж хугацаанд нь илгээх, холбогдох ажил гүйлгээг хийх, аудитын ажлыг хариуцах;
  • Төрийн байгууллагуудад болон бусад байгууллагад хүргүүлэх тайлан, мэдээг хянах, тайлагнах.

Татварын тайлагнал

  • Сар, улирал, жилээр гаргах татварын тайлангуудыг хугацаанд нь бэлтгэж хүргүүлэх ажлыг удирдах;
  • Татварын нөөц тооцох, хойшлогдсон татварын хөрөнгө/өр төлбөрийн тооцооллыг хянах;
  • Татварын байгууллагаас хийгдэх хяналт шалгалтын хүрээнд бичиг баримтын бүрдүүлэлтийг хангахад удирдлагаар ханган ажиллах;
  • Татварын хуулийн өөрчлөлтүүдийг хянах, нөлөөллийг үнэлэх, удирдлагыг мэдээллээр хангах;

Жилийн төсөв бэлтгэх, хянах

  • Төсөв боловсруулахад бэлтгэл болгон өмнөх үеийн санхүүгийн жилүүдийн төсөв, зардлын шинжилгээ хийж санхүүгийн захирлыг мэдээллээр хангах;
  • Санхүүгийн захирал болон уурхайн багтай хамтран жил бүрийн төсөв боловсруулах, нэгтгэх;
  • Төсвийн бодит гүйцэтгэлийг хянах, зөрүүг судлан, сар бүрийн тайлан бэлтгэх.

Тавигдах шаардлага:

  • Холбогдох чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • 10 ба түүнээс дээш жил мэргэжлээрээ ажилласан туршлагатай, Уул уурхайн салбарт ажилласан туршлагатай байх;
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай;
  • Компьютерын хэрэглээний программууд дээр ахисан түвшинд ажиллах чадвартай байх

Цалин 5-6 сая төгрөг.

Урамшуулал:

  • Улирлын KPI урамшуулал;
  • Экспортын урамшуулал;

Хангамж:

  • Жил бүрийн ЭМ үзлэг;
  • Гэнэтийн осол, АОХДаатгал;
  • Банкнаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авах;
  • Мэргэшлийн зэргийн нэмэгдэл;
  • Цалинтай чөлөө;
  • Утасны ярианы хөнгөлөлт;
  • Хоолны мөнгө.