Job Openings Senior Tax Accountant

About the job Senior Tax Accountant

Ажлын байрны нэр: Татварын ахлах нягтлан бодогч

Компани: Уул уурхай

БАЙРШИЛ: УБ оффис

АЖЛЫН ЦАГ: Даваа-Баасан /08:30-17:30/

ҮҮРЭГТ АЖЛЫН ХУРААНГУЙ: Татварын тайлан бэлтгэх, татвартай холбоотой бүх төрлийн харилцаанд оролцох.

АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Их дээд сургуулийг нягтлан бодох бүртгэл, санхүү, эсвэл бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн, Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
  • 5 болон түүнээс дээш татварын тайлагналын чиглэлээр ажилласан ажилласан туршлагатай байх;
  • Татварын мэргэшсэн зөвлөхийн эрхтэй байх, аудитын томоохон компаниудад ажиллаж байсан туршлагатай, гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилласан туршлага нэмэлт давуу талууд болно;
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай.

ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ, ҮҮРГҮҮД:

  • Компаны бүх төрлийн татварын тайланг бэлтгэж холбогдох байгууллагуудад тушаах;
  • Татварын тайлангийн үлдэгдлийг ерөнхий дэвтрийн үлдэгдэлтэй тайлант хугацааны эцэст тулган баталгаажуулах;
  • Компанийн санхүүгийн бүртгэлд сар тутмын болон улирал тутмын татварын тооцооллыг хийж холбогдох бичилтийг нягтлан бодох бүртгэлийг программд оруулах;
  • Бүх төрлийн татварын төлбөрийг цаг хугацаанд нь хийхэд анхаарч төлбөр хариуцсан нягтлан бодогчийг мэдээллээр хангах, татвар төлөлтийг мэдээг сар тутам гаргах;
  • Хамаарал бүхий компаниудын бүх төрлийн татварын тайланг хянах, шалгах, зөвлөгөө өгөх;
  • Хойшлогдсон татварын хөрөнгө, өр төлбөрийг тооцох;
  • Улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын төлөвлөгөөний төсөл бэлтгэж, холбогдох албадад хүргүүлэх;
  • Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт орсон үед мэдээлэл бэлтгэж удирдлагад цаг алдалгүй танилцуулах;
  • Татварын хяналт шалгалтын хүрээнд компанийг төлөөлөн ажиллаж удирдлагыг мэдээллээр цаг тухайд ханган ажиллах;
  • Компанийн болон Групп компанийн Санхүүгийн тайлангийн аудитын хүрээнд татвартай холбоотой мэдээллээр хангах;
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг болон тайлан мэдээг гаргах

Холбоо барих: 9188-8387; sunderiya@scc.mn