Job Openings System Engineer

About the job System Engineer

NES ERP, Стандарт тайлан, MIS, Дотоод вэб, Дэд системүүд болон бусад хариуцсан системийн суурилуулалт, удирдлага, хяналт, засвар үйлчилгээг хийн бизнесийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг ханган, системд учирсан гэмтэл саатлыг арилган ажиллахад энэхүү ажлын байрны зорилго оршино. 

 

Ажил албаны үүрэг:

- Системүүдийн суурилуулалт, удирдлага, хяналт, засвар үйлчилгээг хийн бизнесийн тасралтгүй, найдвартай, хэвийн үйл ажиллагааг ханган ажиллах

- Windows болон Linux үйлдлийн системүүд дээр бизнесийн програм хангамжуудын ажиллах орчинг бүрдүүлж тохиргоог хийх

- Системийн хүчин чадал, гүйцэтгэлийг хянаж, системүүдийн Гамшгийн улмаас гарсан хохирлыг арилгах шийдлүүдээр хангаж, тэдгээр шийдлүүдээ тогтмол туршиж байх, системийн бүрэн бүтэн байдлыг ханган, мэдээллийг нөөцлөх, сэргээх үйл ажиллагааг хариуцан ажиллах

- Бүх хариуцсан системийн шинээр бэлдэх, тухайн систем дээр ажиллах, гарсан алдааг хэрхэн зөв засварлах талаар техникийн дэлгэрэнгүй гарын авлага болон BUILD UP документуудыг хөтлөн тогтмол шинэчлэн хадгалах, удирдах

- Системийн гэмтэл саатлыг илрүүлж, засварлах чадвартай байх мөн гэмтэл саатал гарсан тохиолдолд бэлтгэн нийлүүлэгч талтай хамтран шийдэл олж засварлах, системийг тасалдуулалгүйгээр ажиллуулах

- Хариуцан ажиллаж буй системүүдийн хүрэлцээг Үйлчилгээний Түвшний Гэрээний (Service Level Agreement) дагуу шалгах статистик мэдээг гаргах

- Хариуцсан системийн аюулгүй байдлыг хангуулах, системүүдийн шинэчлэлт сайжруулалтуудыг (update, upgrade) тогтмол төлөвлөгөөний дагуу хийх

- Гамшгийн хохирлыг арилгах нөөц төлөвлөгөөг (DR Plan) гаргах. Үүнд техник төхөөрөмж, програм хангамж, гамшгийн хохирлыг арилгах бичмэл заавар, төлөвлөгөө, хохирол арилгах шийдлүүдийн туршилтанд оролцохыг хамааруулна

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

- Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр зэрэгтэй

- Програмчлалын .NET, VB, VC, Java, PHP програмууд дээр ажилладаг байх

- Windows, UNIX, Linux үйлдлийн системүүд дээр ажилладаг байх

- Oracle, MSSQL мэдээллийн бааз дээр ажилладаг байх

- Англи хэлний мэдлэгтэй байх, түүн дээр бичиг баримт боловсруулах чадвартай байх

- Мэдээллийн баазын талаархи ерөнхий мэдлэгтэй байх

- Компьютерийн системийн хэрэглээний мэдлэгтэй, компьютерийн ажлын чадвартай байх

- Хувийн зохион байгуулалт сайтай, эмх цэгцтэй