Job Openings Geologist

About the job Geologist

Албан тушаал: Геологич 

Компани: Уул уурхайн компани 

Байршил: Баянхонгор 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:  

  • Уурхайн ашиглалтын геологийн ажлыг хариуцан, нүүрсний давхаргын нөөц, чанар, мэдээллийн бүртгэл тайланг үнэн зөв хөтлөх 
  • Олборлолтын үйл ажиллагаанд геологийн хяналт тавьж, нүүрс болон хөрсний хил заагийг тодорхойлох 
  • Уурхайн хажуугийн тогтвортой байдлыг геологийн талаас судалж, хянах 
  • Өдрийн геологийн тэмдэглэл, хээрийн тэмдэглэл, газрын зураг, хөндлөн зүсэл, огтлол боловсруулах 
  • Нүүрсний чанарын дээж авах, шинжилгээний дүнг боловсруулах, тайлагнах 
  • Нөөцийн тооцоо болон геологийн зураглалын программ дээр ажиллах 
  • Геологийн мэдээллийн санг шинэчилж, улирал, жил бүрийн геологийн тайлан гаргах 
  • Ашиглалтын инженер, маркшейдер болон үйлдвэрлэлийн багтай хамтран олборлолтын төлөвлөлтийг геологийн үндэслэлтэй боловсруулах 

Тавигдах шаардлага

  • Геологич эсвэл Геофизик мэргэжлийн боловсролтой 
  • Нүүрсний ил уурхайд 3+ жил ажилласан туршлагатай
  • Уул уурхайн аюулгүй ажиллагаа, холбогдох хууль, стандартын мэдлэгтэй 
  • Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвартай 
  • Хариуцлагатай, нягт нямбай, багаар ажиллах чадвартай

Хэрэв та энэхүү албан тушаалыг сонирхож байвал өөрийн CV-гээ margad@scc.mn хаяг руу илгээх болон 8900-8996 утсаар холбогдоно уу.