Job Openings Quality Technologist

About the job Quality Technologist

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын талбайд ашиглах задгай болон савлагаатай эмульсэн тэсрэх бодисын лаборатори болон тестийн байгууламжид техникийн дэмжлэг үзүүлэх. НҮБ-ын шаардлагуудын дагуу тестлэх, урвал үүсгэдэг газар, түүхий эд болон найруулгын үнэлгээ хийх.

  • Бүтээгдэхүүн, үйл явц болон тоног төхөөрөмжтэй холбогдох аюул эрсдэлийг үнэлэх
  • Лаборатори болон тэсрэх бодисын тестийн лабораторийн сургалтын шаардлагууд, мөн аюулгүй ажиллагааны төлөвлөгөөг дагаж мөрдөх
  • Материал эсвэл үйл явцын өөрчлөлт нь бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх эсэхийг үнэлэх туршилт загварчилж, хэрэгжүүлэх
  • Урвал үүсгэдэг газрын сорил болон тэсэлгээний холболтыг хонуулах хугацааны тест хийх
  • Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хүргэлт болон гүйцэтгэлийн үед илэрсэн техникийн асуудлыг шийдвэрлэхэд туслах зорилгоор туршилтат үзлэг шалгалт хийх
  • Лабораторид бүтээгдэхүүн болон үйлдвэрлэлийн асуудлын гэмтэл оношилгоо хийж, ажлын талбай дээр гүйцэтгэх залруулах арга хэмжээ санал болгох
  • Орон нутгийн хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэхийн тулд НҮБ-ын нийцлийн тогтмол тест хийх
  • Тогтвортой байдлын протоколын шаардлагын дагуу савлагаатай тэсрэх бодис дээр бүтээгдэхүүний гүйцэтгэлийн тест хийх

Ажлын байранд тавигдах шаардлага

Аюултай бараа/задгай тэсрэх бодис/хүнд үйлдвэрлэл/боловсруулах үйлдвэрийн орчинд 4-оос дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно.

  • Хүнд үйлдвэрлэл, ялангуяа уул уурхайн салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Аюултай бараа, бүтээгдэхүүнтэй харьцах, авч явах зөвшөөрөлтэй, үнэмлэхтэй
  • Хими, технологи инженерчлэлийн боловсролын дипломтой
  • Англи хэлний мэдлэг дундаас дээш байх, аман болон бичгийн чадвартай байх