Job Openings
Төслийн Мэргэжилтэн
About the job Төслийн Мэргэжилтэн
Position: Төслийн мэргэжилтэн (хамтарсан засварын төвүүдийг хариуцсан)
Ажлын байрны зорилго: Энэхүү ажлын байрны гол зорилго нь хамтарсан засварын төвүүдийг байгуулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах заавар, чиглэлийг боловсруулах, мөн хамтын ажиллагаа болон сүлжээг өргөжүүлэхэд оршино.
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Хамтарсан засварын төвүүдэд тавигдах шаардлага, үйл ажиллагааны заавар, стандарт боловсруулах;
- Тогтоосон шалгуур үзүүлэлтийн дагуу хамтран ажиллах боломжтой засварын төвүүдийг тодорхойлох, сонгон шалгаруулах;
- Хамтарсан засварын төвүүдэд тогтмол хяналт шалгалт хийж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
- Хамтарсан засварын төвүүдтэй холбоотой бүх талууд, тэр дундаа AISIN брэндийн сэлбэг хэрэгсэл, техникийн дэмжлэг, сургалт хариуцсан хэсэгтэй нягт уялдаатай хамтран ажиллах
Тавигдах шаардлага:
- Холбогдох чиглэлээр их, дээд сургууль болон коллеж төгссөн
- Автомашины засварын газар ажиллаж байсан туршлагатай
- Салбарын талаар өргөн мэдлэгтэй байх (автомашины эд анги, засвар үйлчилгээний ноу-хау)
- Техникийн хэрэгслийн талаар өргөн мэдлэгтэй, техникийн ур чадвартай
- Хэлэлцээр хийх, заавар чиглэл өгөх, харилцааны ур чадвар сайтай
- Англи болон Япон хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
Нэмэлт Мэдээлэл:
- Хувийн эрүүл мэндийн даатгал: Ажилтан болон түүний гэр бүлийн гишүүдийг эрүүл мэндийн даатгалаар хамгаалдаг.
- Сургалтын дэмжлэг: Мэргэжлийн ур чадвар, хувь хүний хөгжил болон хэлний мэдлэгийг сайжруулах сургалтын зардалд дэмжлэг үзүүлдэг.
- Фитнесийн төлбөр: Ажилтны бие махбодийн эрүүл мэндийг дэмжих үүднээс фитнесийн төлбөрт дэмжлэг үзүүлдэг.
- Сар бүрийн хоол болон унааны тэтгэмж